ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тайландын Хаант Улсаас Канад Улсад суух Элчин сайд Дарм Бунтамыг хүлээн авч уулзав.
Талууд Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Канад Улсад суугаа Ази, Номхон далайн элчин сайд нарын бүлгийн хүрээнд хамтран ажиллах, Канад Улстай иргэд хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэх, монгол, тай ард түмэн ба суугаа улсын уугуул иргэд хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэх зэрэг сэдвээр ярилцав.
Дарм Бунтам нь Марокко болон Саудын Араб улсуудад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай дипломатч ажээ.
