images

“ДИПЛОМАТ” СЭТГҮҮЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-03-26

1682

🗞️Канадын “Дипломат” сэтгүүлийн Ерөнхий захирал Абдел Карим Аввад 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайдын яаманд зочлов.

🗞️Элчин сайд Э.Сарантогос Канад Улсаас гадаад улс орнуудтай хөгжүүлж буй найрсаг харилцаа, түүний дотор тус улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг Холбооны Засгийн газар болон Канадын муж, орон нутгуудад танилцуулахад онцгой хувь нэмэр оруулж буй “Дипломат” сэтгүүлийн удирдлага, хамт олны төлөөлөл Монгол Улсын ЭСЯ-нд тусгайлан зочилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

🗞️Тэрээр улс эх орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын талаар Канадын олон нийтэд аль болох өргөн сурталчлахыг зорьж байгаагаа танилцуулж, Монгол Улсын гадаад бодлого, Монгол-Канадын харилцааны талаар “Дипломат” сэтгүүлийн Ерөнхий захиралд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

🗞️Ерөнхий захирал Абдел Карим Аввад Төв Азид орших Монгол Улсыг болон Монгол-Канадын харилцааны ач холбогдлыг сэтгүүлээрээ дамжуулан Канадын олон нийтэд танилцуулах хүсэлтэй байгаагаа хариу илэрхийлэв. Талууд цаашид мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тогтов.