“АЛГОНКУИН” КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДАД МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАВ 🇲🇳🇲🇳🇲🇳
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Канадын “Алгонкуин” коллежийн зохион байгуулсан соёлын өдөрлөгт оролцож, тус сургуульд суралцаж буй оюутан залууст Монгол Улсаа болон Монголын түүх, соёл, уламжлалаа танилцуулж, монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлав.
“Алгонкуин” коллежоос жил бүр зохион байгуулдаг уг соёлын арга хэмжээнд энэ жил Монгол, БНХАУ, Филиппин, Казахстан, Индонез, Мексик, Малайз, Перу, Литви, Панам, Албани зэрэг 20 гаруй улсын Элчин сайдын яам оролцлоо.
"Алгонкуин” нь Канадын хамгийн том политехникийн коллежүүдийн нэг бөгөөд нийт 38 мянга гаруй оюутан мэдээллийн технологи, анимэйшн дизайн, эрүүл мэндийн асаргаа, сувилал, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр суралцдаг байна.




