images

МОНГОЛЫН СОЁЛ, ХООЛНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-05-22

154

🔹Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Монголын соёл, хоолны өдөрлөгийг “Оттава хотын олон улсын клуб” байгууллагын гишүүдэд зориулан 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЭСЯ-нд зохион байгууллаа.

🔹Канад Улсад Азийн өв соёлын сарыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээгээр “Оттава хотын олон улсын клуб”-ын гишүүдэд Монгол Улс, Монголын ард түмэн, монгол ахуй, зан заншил, түүх, уламжлал, соёлтой танилцах боломжийг олгохыг зорив.

🔹Элчин сайд Э.Сарантогос монгол хоол, үндэсний бүтээгдэхүүнээр дамжуулан Канад Улсад эх орноо сурталчлан таниулах завшааныг олгож буйд Оттава хотын олон улсын клубт талархал илэрхийлэв.

🔹Зочид уламжлалт монгол хоол амтлах төдийгүй монгол хоол хийх явцтай танилцан, хамтран хийсэн нь монгол үндэсний хоолны талаарх ойлголтыг нэмэгдүүлэв. Өдөрлөгөөр мөн Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах, чацарганы амталгаа хийх зэргээр дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг суугаа улсад сурталчлан таниуллаа.

🔹1970 онд байгуулагдсан “Оттава хотын олон улсын клуб” нь Оттава хотод түр оршин сууж буй гадаадын дипломат, бизнес, эрдмийн хүрээнийхнийг Канад Улс, канад иргэд, соёл, ахуй амьдралтай танилцахыг дэмжих зорилготой байгууллага билээ.

🔹“Монголын соёл, хоолны өдөрлөг” нь соёлын сурталчилгаагаар дамжуулан Монгол, Канадын иргэд хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.