images

“АЗИЙН ӨВ СОЁЛЫН САР”-ЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2026-05-29

135

🔹Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн яаманд зохион байгуулсан Азийн соёлын өдөрлөгт оролцож, Монгол Улс, соёл, уламжлалаа сурталчилж, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулав.

🔹Өдөрлөгийг нээж Канадын Олон улсын хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга Рандип Сарай үг хэлж, ГХЯ-ны Үнэлгээний газрын захирал Надиа Ахмад арга хэмжээний талаар танилцуулав. Уг арга хэмжээг “Азийн өв соёлын сар”-ын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус улсад суугаа Индонез, Малайз, Балба, Пакистан, Монгол зэрэг улсын ЭСЯ оролцож, эх орноо сурталчилав. Мөн Канадын ГХЯ-ны ажилтнууд Азийн үндэстний хувцасны загвар үзүүлсэн нь сонирхолтой үзүүлбэр болов.

🔹5 дугаар сарыг Канад Улсад Ази гаралтай иргэдийн тус улсад оруулсан хувь нэмрийг үнэлж “Азийн өвийн сар” хэмээн тэмдэглэдэг бөгөөд энэ сард Азийн түүх, соёл, уламжлалыг сурталчлах олон арга хэмжээг улс даяар зохион байгуулдаг билээ.