КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД УЛАМЖЛАЛ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭ
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Канад Улсын нийслэл Оттава хот дахь “Оттава” тэмдэг болон байгалийн үзэсгэлэнт Ниагарын хүрхрээг 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүллээ.
Канадын Ниагара хэсэгт оршин суудаг монгол иргэдийн төлөөлөл Ниагарын хүрхрээнд хүрэлцэн ирж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.

