ЭЛЧИН САЙД "LE SPLEEN D'OULAN-BATOR" (УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА) НОМЫН ЗОХИОЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Канадын сэтгүүлч, зохиолч Жан-Фредерик Легаре-Тремблег Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Жан-Фредерик Легаре-Трембле нь Монгол оронд аялж, монгол ахуй, соёлтой танилцсан сэтгэгдэл, дурсамжаасаа сэдэвлэн “Le Spleen d’Oulan-Bator” (Улаанбаатарын өвлийн уянга) номоо франц хэлээр бичиж, хэвлүүлсэн бөгөөд 2026 оны 2 дугаар сард Канадын Гатино, Монреаль, Квэбэк хотуудад номынхоо нээлтийг хийж, тус бүтээлээ канадын уншигч, сонирхогчдод толилуулсан билээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Ж.Ф.Легаре-Тремблед Монголын тухай ном туурвиж, Монгол орныг канад уншигчдад сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.
Талууд уулзалтаар Монгол Улсыг Канадын франц хэлтэй бүс нутаг, тухайлбал Монреаль, Квэбэк зэрэг зүүн хэсгийн томоохон хотуудад сурталчлах, түүнчлэн монгол судлалыг хөгжүүлэх хүрээнд тухайн хотуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох асуудлаар санал солилцов.
Ж.Ф.Легаре-Трембле нь Монреалийн их сургуульд ажилладаг бөгөөд сэтгүүлч мэргэжлээр олон жил ажилласан туршлагатай. Түүнчлэн тэрээр Олон улсын сэтгүүл зүйн Квэбэкийн санг үүсгэн байгуулагчдын нэг юм.