Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Дарм Бунтам гэргий хатагтай Антика Бунтамын хамт манай Элчин сайдын яаманд зочлов.


Тайландын Хаант Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Дарм Бунтам гэргий хатагтай Антика Бунтамын хамт манай Элчин сайдын яаманд зочлов.
Тайланд Улс нь Монгол Улсын Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш бөгөөд хагас зууны түүхтэй манай хоёр улсын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт идэвхтэй өрнөж байна.
Монгол Улс АСЕАН-ы салбар хоорондын яриа хэлэлцээний түнш (Sectoral Dialogue Partner) болох чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Тайланд Улс энэхүү санаачилгыг дэмжиж байгаад талархалтай байдаг. Элчин сайд Э.Сарантогос Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн илэрхийлэхийн зэрэгцээ Тайланд, Канадын харилцаа, мөн Канад, АСЕАН-ы хамтын ажиллагаа суугаа улсын Энэтхэг, Номхон далайн стратегийн хүрээнд эрчимтэй хөгжиж байгаад баяр хүргэв.
Элчин сайд нар Канад Улс дахь Ази, Номхон далайн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн гишүүдийн хувиар суугаа оронтойгоо харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.