“МЭДЛЭ” ЦАХИМ СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай” 130 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бие даасан, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Мэдлэ” цахим сургуулийг байгуулж, 2026–2027 оны хичээлийн жилийн бүртгэлийг эхлүүлсэн байна.
Тус цахим сургуульд www.medle.mn цахим хуудсаар нэвтрэн бүртгүүлж 1–12 дугаар ангийн цахим сурах бичиг, 20,000 гаруй ерөнхий боловсролын болон тусгай мэргэшлийн сургалтын цахим хичээл, мэдлэг бататгах дасгал ажил, сурагч болон багшийн хөгжлийг дэмжих тусгай булангуудаас суралцах боломжтой байна.